Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.07/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1998 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 130.452 болов.

Шинээр бүртгэгдсэн 1998 тохиолдлын 1139 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 859, тохиолдол бүртгэгджээ. Мөн 7 хүн коронавируст халдварын  нас барсан байна.