Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.08/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1510 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 131.962 болов.

Шинээр бүртгэгдсэн 1510 тохиолдлын 752 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 758, тохиолдол бүртгэгджээ. Мөн 9 хүн коронавируст халдварын  нас барсан байна.