Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1510 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Мөн 9 иргэн ковид-19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилж нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 655 болов. Эдгээр 9 иргэний дунд 18 настай иргэн байсан бөгөөд түүний хувьд цусны хорт хавдартай, Ковид-19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилсний улмаас амиа алджээ. Түүний ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.