Цаг үеийн мэдээ

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь Монгол Улсад ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийг хуваарилан, сонгон шалгаруулалтыг явуулах цорын ганц оператор, эрх бүхий Оросын төрийн байгууллага юм. Энэ жил ОХУ-аас нийт 600 монгол иргэнийг Засгийн газрын тэтгэлгээрээ суралцуулах болсноо мэдэгдсэн нь өмнөх жилийнхээс зуун хуваариар өсчээ.

Улаанбаатар дахь Русский Дом хуучнаар ОШУСТ/РЦНК нь ирэх намраас буюу 2022/23 оны хичээлийн жилээс Оросын тэргүүлэх их дээд сургуулиудад өөрийн хүссэн мэргэжлээрээ дээд боловсрол эзэмших хүсэлтэй Монгол Улсын иргэдийг аль хэдийнээ бүртгэж эхлээд байгаа юм. 

Ингэхдээ уг бүртгэл нь 2021 оны энэ есдүгээр сарын 1-ний өдрөөс  эхлэн явагдаж ирэх 11-р сарын 1-ний өдөр хаагдана

Засгийн газрын тэтгэлгийн талаарх бодит  мэдээллийг өгөх зорилгоор энэ Баасан гарагийн 12.00 цагаас Улаанбаатар дахь "Русский Дом"-ын зүгээс хэвлэлийн хурал зарлажээ.

Лавлах утас 99092277, 11 45-46-00