Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Станбул хотноо зохион байгуулагдах олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнийг дэнслэх орон орны шүүгчдийн нэрсийг зарлалаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогджээ.
Сонгон шалгаруулалтыг хийхдээ саяхан өндөрлөсөн ААШТ болон олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан байдал, ур чадвар болон бусад шалгууруудыг харгалзан үзжээ.
Ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд болох дэлхийн эрхийн тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII олимпын наадмыг дэнслэх шүүгчдийн сонгон шалгаруулалт хийгдэх юм.