Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2021.09.27-ны өдрийн 14:17 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 16:50 цагт цурманд оруулж, 09.28-ны өдрийн 08:10 цагт унтрааж, Батсүмбэр сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 6 га талбай шатсан/