Цаг үеийн мэдээ

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев болон Россотрудничество төлөөлөгчийн газрынхан энэ сарын 25-наас 28-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгэмийн орлогч дарга Б. Энх-Амгалангийн санаачилгаар Чадраабалын Лодойдамбын нэрэмжит Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль дээр Улаанбаатар дахь "Русский Дом"-ын дэргэдэх Орос хэл судлалын  37 дахь төвийг ёслол төгөлдөр нээсэн юм.

Түүнчлэн, Орос Монголын найрамдалт дипломат харилцааны түүхэн 100 жил, Орос-Монголын найрамдлын 61 дэхь өдрүүдийн арга хэмжээний хүрээнд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтран Алтай хотод Баруун бүсийн орос хэлний улсын сонгон шалгаруулалтыг амжилттай явууллаа. 

Тус олимпиадыг энэ жил УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн санаачилгаар математик, физикийн сонгон шалгаруулалттай хамтатган явуулсан бөгөөд  Ховд, Завхан, Баян- Өлгий, Говь- Алтай аймгуудаас нийт 25 сурагч, орос хэл судлаач 15 багш оролцож 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах эрхийн төлөө орос хэлний мэдлэг оюунаа сорив. 

Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын СЭЗДС-ийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орос хэлний багш, ОХУ-ын Ерөнхий боловсролын Тэргүүний ажилтан, Монгол Улсын АБТА С.И.  Зандаков, Улаанбаатар дахь "Русский Дом", түүний дэргэдэх Монгол Улс дахь орос хэл дээрх Нээлттэй боловсролын дээд сургуулийн хэл шинжлэлийн магистр багш Н.Батцэцэг, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Буриад Улсын Гавьяат багш Ё.Максим нарын удирдан явуулсан Орос хэлний Баруун бүсийн 2021 оны сонгон шалгаруулалтын Ялагч нарыг нэрлэвэл:

Сурахбаяр Баясгалан, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 1-р дунд сургууль, (12б)

Сүрэнжав Билэгжаргал,  Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 2-р дунд сургууль, (12а)

Ганзориг Намуунцэцэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын  Ерөнхий боловсролын 1-р дунд сургууль, (12а)

Мерей Балауса, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын дунд сургууль, (12-р анги)  

Бекболат Юсуф, Баян-Өлгий аймгийн "Бастама" дунд сургууль, (12-р анги)  

Адай Еркегул, Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургууль, (12б)

Баруун бүсийн орос хэлний Шилдэг багш нараар:

Баян-Өлгий аймгийн багш Шегебай Нурсауле

Баян-Өлгий аймгийн багш Сайлау Айжанар

Говь-Алтай аймгийн багш Базаррагчаа Эрдэнэжав 

Говь-Алтай аймгийн орос хэл судлаач багш Яндаг Алтанзаяа

Ховд аймгийн багш Нямжав Болорзаяа нар шалгарлаа.