Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийнхаа 30 Ерөнхий боловсролын сургуулийг Биологийн иж бүрэн лабораторитой болголоо хэмээн Улсын Их Хурлын Гишүүн Ч.Ундрам цахим хуудастаа нийтэлжээ. 

Тэрээр: Биологийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү лабораторийг сургалтандаа ашигласнаар ирээдүйн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, эм зүй, био-технологи, био-инженерчлэл, ой судлал, байгаль хамгаалал, амьтан судлал, хүрээлэн буй орчин судлалын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус лабораторийг биологийн хичээлээс гадна эрүүл мэнд, биеийн тамирын хичээлүүдэд мөн ашиглах боломжтойг багш нар онцолж байна" гэлээ.