Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн 60 жилийн ойг тохиолдуулан Дархан сумын Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон албан хаагчид, сумын ИТХ-ын төлөөлөгчид хамтран 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 07:00 цагаас эхлэн 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 2 өдрийн турш Дархан сумын иргэдэд үнэ төлбөргүй такси үйлчилгээ үзүүлж байна.

Энэ хүрээнд нийт 42 албан хаагч 30 тээврийн хэрэгсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй такси үйлчилгээ үзүүлэх ба 10 тээврийн хэрэгсэл нь эрүүл мэндийн газартай хамтран коронавируст халдвараар өвчилсөн гэрээр эмчлүүлж буй иргэдэд эмийн багцыг нь хүргэж өгнө.

Дархан сумын иргэд тусгай таних тэмдэгтэй тээврийн хэрэгсэлд зорчихдоо санал хүсэлтээ илэрхийлэх бүрэн боломжтой юм.