Цаг үеийн мэдээ

Нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээг хүргэхээр Номин, Оргил, И-март 3 сүлжээ дэлгүүртэй хамтран 10 дугаар сард туршилтыг эхлүүлжээ.

Энэ сард Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг дээрх 3 сүлжээ дэлгүүр болон ӨМНӨ ҮЙЛЧИЛДЭГ байсан харьяа хүнсний дэлгүүрүүд үзүүлнэ. 

10 дугаар сарын 20-ны өдөр энэ сарын санхүүжилт иргэдийн дансанд орно.

Цаашид Е-баримт олгодог хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд, супермаркетуудыг энэ үйлчилгээнд үе шаттайгаар нэвтрүүлж цар хүрээгээ тэлж ажиллах гэнэ.