Цаг үеийн мэдээ

Улсын Ерөнхий Прокурорын газарт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ажиллалаа. Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт өглөө.

Дарангуйлалд өртөж буй аливаа иргэдийг намын харьяаллаас үл хамааран өмгөөлөлдөө авч, хуульд заасан боломжит бүхий л арга хэлбэрээр эрх ашгийг нь тууштай хамгаалах болно гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо.