Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Буур хээр багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10 сарын 21-ний 02:24 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 02:31 цагт очиход иргэн П-ийн 6*14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т/70 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Эх сурвалж: ОБЕГ