Цаг үеийн мэдээ

Орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулж, “e-Mongolia” системд нэгдэж эхэллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төрийн 10 байгууллагын 76  үйлчилгээ цахимжсан бол Булган аймгийн төрийн 9 байгууллагын 62 үйлчилгээ “e-Mongolia” системд орлоо.

Хөвсгөл аймаг:

Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн 18 үйлчилгээ

Ус сувгийн газрын 9 үйлчилгээ

Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 5 үйлчилгээ

Онцгой байдлын газрын 2 үйлчилгээ

Соёл урлагийн хэлтсийн 6 үйлчилгээ

Цагдаагийн газрын 1 үйлчилгээ

Төрийн архивын 7 үйлчилгээ

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ

Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын 10 үйлчилгээ

Булган аймаг:

Төрийн архивын 5 үйлчилгээ

Цагдаагийн газрын 1 үйлчилгээ

Засаг даргын Тамгын газрын 20 үйлчилгээ

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ

Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ

Онцгой байдлын газрын 2 үйлчилгээ

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 5 үйлчилгээ

Булган сумын ЗДТГ-ын 2 үйлчилгээ

Булган Мээж ТӨХК-ийн 9 үйлчилгээ

“e-Mongolia системд өнөөдрийн байдлаар төрийн 55 байгууллагын 560 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн тус системд ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авч, ойролцоогоор 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.