Өнөөдөр Ардчилсан намаас Онц их хурлын үр дүн, цаашид авах арга хэмжээ, намын шинэ бүтэц бүрэлдэхүүн зэрэг асуудлаар намын удирдлагууд мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарйин бичгийн дарга Л.Гантөмөр: "2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бүрэн эрхийн хугацаа талдаа ороод байна. Сонгуулийн маргааш сонгууль эхэлдэг жамтай.
"Монгол Ардын Нам" эрх баригчийн хувьд 2020 оны 7-р сарын 1-ээс эхлээд дараагийн сонгуульдаа бэлдээд явчихсан. Өөрөөр хэлбэл бид тэднээс гурав дахин илүү хүч зарцуулан араас нь явна" гэлээ.