Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн П.Анужин Сонино хайрхан дүүргийн 7, 30, 21-хорооны өрхийн эмнэлгүүдэд авто машин гардуулжээ.

Тэрээр: Айл өрхүүд хол зайтай байрладаг хороодод авто машин нэн шаардлагатайг тайлбарлах илүүц биз ээ! Амаргүй үед ард түмнийхээ эрүүл энхийн манаанд ээлжгүй зогсож буй та нарын маань нөр их сэтгэл зүтгэлд нэмэр болох болтугай! 

Цар тахлын хүнд үед иргэдэд хамгийн ойр үйлчилдэг өрхийн эмнэлгүүддээ нийт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.