Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны дэргэдэх Ор зохицуулах баг ажилласнаар гэрийн нас баралт сүүлийн сар гаруйн хугацаанд бүртгэгдээгүй байна. Мөн ковидын эмнэлгийн тусламж үйлчилгээ түргэн шуурхай болжээ.

ЭМЯ-ны Ор зохицуулах багийн ерөнхий зохион байгуулагч Х.Бунд-Очир : "14 хоногийн өмнө эмнэлэгт 17.392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өчигдөр буюу 11 сарын 15-ны өдрийн байдлаар 10.727 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ 38.3 хувиар буурсан үзүүлэлттэй харагдаж байна. Үүнд хамгийн гол нөлөөлж буй хүчин зүйл нь 3 дугаар тунгийн вакцинжуулалт юм. Нэмэлт тун нь халдвараас сэргийлэх, халдвараар өвдсөн иргэдийг хүндрэлээс сэргийлэх өндөр ач холбогдолтой. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт иргэдийг эмнэлзүйн хэлбэрээр нь ангилбал маш хүнд хүн 37 хувиар хүнд хүн 40 хувиар хүндэвтэр хүн 30 хувиар, хөнгөн хүний тоо 45 хувиар буурсан үзүүллэлттэй байна. 

Иргэддээ хандаж хэлэхэд нэмэлт тунгийн вакцинжуулалттаа идэвхтэй хамрагдаарай гэж уриалж байна" гэлээ.