Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл хот сүлжээг чадавхжуулах ТББ хамтран хэрэгжүүлж буй “Тамхидалтын эсрэг хувьсгал-II" мэдээлэл, сурталчилгааны компанит ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай хотын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэж, “Тамхигүй ажлын байр” болох амлалт өгөх санамж бичигт гарын үсэг зурж батламжиллаа.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг аяны талаар болон тамхины хор уршиг, тамхины хэрэглээний өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө.