Ардчилсан намын дарга М.Тулгат ирэх сарын 6-нд тохиох Ардчиллын өдрийг тохиолдуулж "Хүний эрхийн үндэсний чуулган" зохион байгуулахаа мэдэгдлээ.
М.Тулгат: Арванхоёрдугаар сарын 6-наас 10-ны хооронд Хүний эрхийн үндэсний чуулган нэрийн дор анхдугаар чуулган зохион байгуулна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд 20 гаруй бүсийн чуулган зохион байгуулсан. Энэ удаа хүний эрхийн хүрээнд ярилцана. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүний эрхийн зөрчил гамшгийн хэмжээнд байсан. Эдийн засгийн буруу бодлогоос болж хувийн хэвшлүүд элгээрээ хэвтэж, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн он жилүүд боллоо. Орон нутаг, бүсээс гишүүд оролцоно. Хамтарч оролцох, эдийн засаг судалаачид, нийгмийн асуудалд санаа тавьж буй бүх хүнийг урьж байна.
АН-ын дотоодод ойлгомжгүй асуудал байгаа хэдий ч маш олон үнэт зүйлд хамтарч ажиллах талбар нээлттэй. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байна. Улс төрийн талбарт, иргэний нийгэмд байдаг, бүх хүнд энэхүү хурал нээлттэй"