Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ц.ОЮУНДАРЬ: "УИХ дахь АН-ын бүлгээс нийтийн сонсгол хийх ажлыг зохион байгуулж, УИХ-ын 36 гишүүний дэмжлэг авсан. Ирэх долоо хоногт жагсаал цуглаан хийх тухай хуулийн хэрэгжилтээр УИХ-д нийтийн сонсгол хийнэ. Нийтийн сонсголыг хийхдээ бүх талыг оролцуулж сонсоно. УИХ дахь АН-ын бүлэглэл үүнд манлайлна. Ирэх сард хоёр чуулган хийнэ. Эхнийх нь арванхоёрдугаар сарын 6-нд өмнө хийсэн бүсийн чуулганаа дүгнээд, нийт намын гишүүдээ цуглуулж, 1206 гишүүнтэй, намын дотоодын чуулган хийнэ. Цаашдаа ямар стратегиэр явах вэ гэдгээ намын гишүүдтэйгээ ил тод ярилцана. Арванхоёрдугаар сарын 10-ны уулзалт хүний эрхийн зөрчил, Үндсэн хуулийн хэрэгжилт ямар хэмжээнд байгааг үнэлж дүгнэх, цар тахлын нөхцөлд хүний эрх зөрчсөн асуудлыг хэлэлцэх олон нийтэд хандсан арга хэмжээ юм"

Таны сурталчилгаа