Сүүлийн үед Хаан банкны хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд буй. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудалтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр: " Сүүлийн үед Хаан банкны хувьцаа эзэмшигчдийн тухай худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл их гарч байна.
Монгол банкны удирдлагуудад Монгол банкны тухай хуулийг чанд мөрдөж, хууль журмын дагуу ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр шалгаж, УИХ-ын гишүүдэд эргэж мэдээлэл хийхийг даалгаж байна.
Мөн хууль, хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Нэг банкны хувьцаа эзэмшигч, нөгөө банкны хувьцаа эзэмших нь хуулиар хатуу хориотой. Шинэ батлагдсан Банкны тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20 хувиас илүүгүй байхаар заасан. Үүнийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэлээ.