Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.11.19/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 595 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

Шинээр бүртгэгдсэн 595 тохиолдлын 383 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 212 тохиолдол тус тус бүртгэгджээ.

9,032 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад  20,607 хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн 24 цагт 41-80+ насны 6 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1,852 болов.

Нас баралтын шалтгаан /7 хоног/ 

74.0 % нь Зүрх судасны өвчин 

23.4  % Чихрийн шижин

13.3 %-  Бөөрний эмгэг

8.3  %- Элэгний эмгэг

12.1 % - Мэдрэлийн эмгэг

5.6 %- Хавдар 

6.3 %  Хэт таргалалтын шалтгаантай байна.

Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 77.3 % 

Ковидын шалтгаанаар нас барсан 22.7 % -ийг эзлэж байна.

May be an image of text