Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй албаны хүмүүс оюутнуудыг вакцинд хамруулж буй дархлаажуулалтын цэгт ажиллалаа.
Оюутан, багш нарын вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор МУИС, АШУҮИС, ХААИС-д явуулын цэг ажиллуулж байна. МУИС-ийн явуулын цэгт өчигдрийн байдлаар нийт 601 оюутан “Ковид-19” эсрэг III тундаа хамрагджээ. Ирэх долоо хоногт ШУТИС, МУБИС-иудад дархлаажуулалтын цэгийг ажиллуулж эхэлнэ.
Эрүүл мэндийн яамны вакцинжуулалтын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдснээр өнөөдрийн байдлаар нийт 147416 суралцагчдын 22957, нийт 13532 багш, ажилчдын 4792 нь III тунд хамрагдсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд дархлаажулалтын цэгт ажиллах үеэрээ оюутан залуус, багш, ажилчдыг “Ковид-19” эсрэг III тундаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Мөн Ерөнхий сайд III тундаа хамрагдсан оюутнуудад “Алсын хараа 2050” номыг гардуулан өгч, амжилт хүслээ.