Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 19-нд нийслэлийн хэмжээнд I тунд 85, II тунд 169, нэмэлт сэргээх тунд 5727, нийт 5981 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 26.7 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.841 (76.3 хувь), 16-17 насны 26.681 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.