Цаг үеийн мэдээ

Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахаар ХХААХҮЯ-ны БТГ-ын дарга Ц.Болорчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газрын МАЭМХГ-ын дарга Т.Тунгалаг, МЭХЭҮГ-ын дарга Б.Болдбаатар нар тус Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад Мал эмнэлгийн газрын удирдлагуудтай уулзаж нөхцөл байдалтай танилцаж, заавар, зөвлөмж, чиглэл өгч ажиллаж байна. 

Уулзалтад дээрх 2 аймгийн МЭГ, ХХААГ-ын дарга нар, мэргэжилтнүүд, аймгийн ОБГ, МХГ-ын холбогдох мэргэжилтэнүүд оролцов.

Мөн дээрх аймгуудын хэмжээнд дэгдээд буй гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Мал эмнэлгийн газрын дарга нар танилцууллаа.

Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдон ажиллаж буй ажлын хэсгүүд  Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумдад ажиллана.