МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.11.23/ хуралдлаа.
Хуралдаанаар:
Намын XXX их хурлын хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 06 өдөр хуралдуулахаар тогтлоо.
Монгол Улсын Засгийн газраас “Ковидын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын төслийг танилцуулав.
Мөн МАН-ын намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг хууль эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх бодлого, авилга хүнд суртлыг бууруулах бодлого хөтөлбөрүүдийг хэлэлцжээ.