Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 711 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 7 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1903 боллоо.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7,196 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 14,684 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Мөн 1,443 хүүхэд, 225 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2,959

Хүндэвтэр-3,226

Хүнд-864

Маш хүнд-147 хүн байна