Цаг үеийн мэдээ

Коронавирусийн шинэ хувилбар “B.1.1.529” нь  одоогоор илэрсэн хамгийн олон мутацитай хувилбар ба дотроо 32 мутацитай тул халдварлах чадвар өндөр.

Тэгвэл энэ шинэ хувилбар нь хүнд Дархлалын олдмол хомсдол үүсгэж байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан.

Үүнд Лондонгийн их сургуулийн коллежийн багш Генетикч, профессор Франсуа Баллу: "Энэ хувилбар нь дархлаа нь дарангуйлагдсан, эсвэл Дархлалын олдмол хомсдол үүсгэдэг болох нь хараахан оношлогдоогүй хүнд удаан үргэлжилсэн халдварын улмаас үүссэн байж магадгүй" гэжээ. 

Мөн вирусний өргөс уураг өөрчлөгдсөн нь одоогийн вакцинуудын үйлчлэлд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд үүний учир нь вакцинууд дархлааны тогтолцоонд өргөс уургийн хуучин байдлыг таниулсантай холбоотой. Иймээс уг хувилбар вакцинд тэсвэртэй байх боломжтой. 

Эх сурвалж: Foxnews