Цаг үеийн мэдээ

Эрдэмтэд Омикрон хувилбарын тархах хурд, вакцины дархлааг нэвтлэх чадвар зэргийг судалж эхэлжээ.

Moderna компани Омикрон хувилбараас хамгаалах нэмэлт вакцин бүтээх ажилд орсноо мэдээлсэн байна. Тус компани шинэ хувилбартай тэмцэх гурван боломжит стратегийг судалж байгаагийн нэг нь одоогийн вакцины тунг өсгөх арга гэнэ.

Moderna болон Pfizer компаниуд хоёр долоо хоногийн хугацаанд судалсны дараа одоогийн вакцинаа шинэ хувилбарын эсрэг үйлчилгээтэй болгож өөрчлөх эсэхийг шийдэхээр болжээ. Хэрвээ өөрчлөх шаардлагатай нь батлагдвал 100 хоногийн дотор эхний багц тунг үйлдвэрлэх боломжтой гэжээ.