Цаг үеийн мэдээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт коронавируст цар тахал, хөрсний ус, халиа, үер, мал амьтны гоц халдварт өвчин зэрэг аюулт үзэгдэл, ослын үед шуурхай арга хэмжээ авч, удирдлага зохион байгуулалтаар ханган, аврах хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулж, Засгийн газрын тогтоолоор 7.6, нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 3.5 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.