Цаг үеийн мэдээ

Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр 

Хууль зүйн сайд Х.Нямбаатар: "Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн гол агуулга нь цахим орчинд хүний эрхийг хэрхэн хамгаалах тухай юм. Цаашид бид дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хаана байршуулах, хаана байршуулах боломжгүйг хуулиар зааж өгсөн.

Хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж авдаг өрөө бие засах газар, саун зэрэг хувь хүний чөлөөтэй байх эрхэд ил халдсан газар дуу дүрсний камер байрлуулахыг хориглож байгаа. Ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Тухайн камерыг нийтийн эзэмшилд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр байршуулна. Цаашид камерын нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Хэн хүссэн хүн дуу, дүрсний нэгдсэн системд нэвтрэхийг хориглож байгаа" гэлээ.