Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн ... дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 03:48 цагт очиход иргэн Э-ын 8х7 метрийн хэмжээтэй байшин, иргэн З-ын 4 ханатай гэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт Ховд аймгийн харьяат иргэн О /45-50 орчим настай, эмэгтэй/ өртөж нас баржээ. 

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар