Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын ... дүгээр баг “Зангиат” хорооллын ... дугаар гудамжны задгайд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 21-ний өдрийн 13:38 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 3 км замыг туулан иргэн Д-ийн “Терракан” загварын суудлын автомашин шатаж байсныг 34 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Цагаан-Овоо багийн ... дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 21-ний өдрийн 15:41 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 1 км замыг туулан Э-ийн “Хюндай Соната-5” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын ... дүгээр баг “Нуур” хороолол суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 22-ны өдрийн 02:37 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км замыг туулан иргэн Б-ын “Субару” загварын суудлын автомашин шатаж байсныг 42 минут ажиллан унтраасан байна. 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар