Цаг үеийн мэдээ

НӨАТ-ын урамшууллын 2022 оны 1 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа.

2021 оны 12 дугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн супер шагнал 20 сая төгрөг. 

Нийт 37 сая 230 мянга 109 ширхэг баримтыг сугалааны тохиролд ашигласан ч супер шагналын эзэн тодорсонгүй. 

30 мянган төгрөгийн 33 355 иргэн 

100 мянган төгрөгийн 3292 иргэн

500 мянган төгрөгийн 318

1.5 сая төгрөгийн 30

3 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо. 

Супер сугалааны тохирол 37107338