Цаг үеийн мэдээ

 Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Техник Технологийн дээд сургууль, Техник Технологийн Политехник коллеж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэл тогтоох уулзалт энэ сарын 18-ны өдөр боллоо.

     Тус уулзалтад Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр тэргүүтэй командлалын холбогдох албан тушаалтнууд болон харьяа нэгтгэл, ангийн тэргүүн ахлагч, захирагчийн орлогч нар оролцож, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов. Тухайлбал, Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүдийг Техник Технологийн дээд сургуулийн сургалтад хамруулах, мэдлэг, мэргэшил, боловсролын зэргийг нь ахиулах, тэтгэвэрт гарах алба хаагчдыг мэргэжлийн сургалтад хамруулах тухай ярилцаж тохиролцлоо. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох, төрөл бүрийн богино хугацааны сургалтад харилцан хамруулах, хоёр байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн эерэг мэдээллийг олон нийтэд түгээх, оюутан залууст цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцож, сургалтын орчин нөхцөлтэй нь танилцсан юм.