Цаг үеийн мэдээ

2022.02.20-ны өдрийн 21:54 цагт Мөрөн сумын 7 дугаар хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн салааны захирагч дэслэгч А.Хашчулуунаар ахлуулсан алба хаагчид ажиллаж уг гал түймрийг бүрэн унтрааж, 12х10 харьцаатай өвлийн байшин, 4  ханатай гэр, 4х4 харьцаатай малын хашааг гал түймрийн аюулаас авран хамгааллаа.