Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн  07 цаг 35 минутад “Баянгол дүүрэг 20 хороо эрин хорооллын орчимд чармай нүцгэн эрэгтэй хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлснийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж оршин суух хаяг тодорхойгүй сэтгэцийн өвчтэй, эмнэлгийн хяналтанд байдаг Д.Э /41настай, эрэгтэй/-г Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.