Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Үүдийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 3 сарын 4-ний өдрийн 10:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид, Баянтүмэн, Матад сумын Засаг даргын Тамгын газар, “Меланж” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 15:00 цагт цурамд оруулж, 17:50 цагт унтраасан./Урьдчилсан байдлаар түймэрт 10.000 орчим га талбай шатсан/