Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир   багийн “Хоёр даваа” гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 193 км, сумын төвөөс урд зүгт 18 км-т/ суудлын автомашин онхолдож жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдаж гэмтсэн тухай дуудлагыг 3 сарын 5-ны өдрийн 18:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 18 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн О-ийн “Приус-20” загварын автомашин онхолдож иргэн О /38 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж тус сумын хүн эмнэлэгт хүргэж өгчээ. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар