Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын урд талын автозамын зорчих замын хэсэг 3 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 4 сарын 25-ны өдрийн 18:39 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авч 1.5 км замыг туулан очиход иргэн Ч-ийн жолоодож явсан “Х5” загварын суудлын автомашин, иргэн Ц-ийн жолоодож явсан “Жимни” загварын суудлын автомашин, иргэн Б-ын жолоодож явсан “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин дулааны шугамыг мөргөж, шугамын доор дарагдан жолооч Б /44 настай, эрэгтэй/ автомашины бүхээг дотор хавчуулагдан нас барсан байсныг гаргажээ. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар