Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн ..... сумын нутагт  4 сарын 24-ний өдрийн 21:40 цагийн орчим 3 хүн шаварт унасан үхэр гаргах гэж байгаад тус сумын харьяат малчин Ж морьтойгоо тогтоол усанд осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиж, малчин Ж /54 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 08:18 цагт тухайн малчны унаж явсан морийг тогтоол ус /эргээс 15 метрт/-наас олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тухайн хүний цогцсыг 3 метр /эргээс 5 метрт/-ийн гүнээс олж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсэгт шилжүүлэн өгчээ.