Цаг үеийн мэдээ

2020-2021 оны хичээлийн жилд эхэлсэн уг төслийн эхний хоёр шатанд зураг төсөлгүй, технологийн алдаатай, төлөвлөлт буруу хийсэн гээд бэрхшээл үүссэн байдаг ч алдааг засаж залруулж, ажил урагшилж байна. БШУЯ-ны төлөөлөл Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Алаг-Эрдэнэ сумыг зорьж дотуур байрны сурагчидтай уулзлаа. Тэд дотуур байрандаа ариун цэврийн болон халуун усны өрөөтэй болжээ. 

Төсөл нийт 4 үе шаттай хэрэгжих бөгөөд өнөөдрийн байдлаар 3 дахь шатны 303 байгууламжийн зургийн тендэр шалгаруулалт үргэлжилж байна. Дөрөв дэх шатанд 190 байгууллага хамрагдана.