Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101  жилийн ой Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр сайхан боллоо.

Улсын заан Д. Анар:  “Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Үндэсний бөхийн барилдаан 1024 бөх хурд, хүч, авхаалж самбайгаа сорин барилдаж олон цолтой бөхчүүдийг өлгийдөн авлаа. Нийт монголчуудаа болон Дорнод аймгийн зон олондоо баяр наадмын  мэндчилгээ дэвшүүлж байна. Б. Серик бид хоёрын хувьд олон жил нөхөрлөж, нэг нэгнийхээ бэлтгэл сургуулилтыг хангаж, нэг багшийн шавь болж олон жил наадаж байна. Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан. Найз минь Улсын заан гэдэг том цол хүртсэн баяртай байна. Улсын аварга О.Хангай бол олон жил наадамчин олныг хүлээлгэсэн түүний үр дүнд хөдөлмөрөө үнэлүүлж улсын аварга болсонд нь баяртай байна. Б. Орхонбаярын хувьд бас их хөдөлмөрч, авьяастай залуу энэ хоёр бөхийг түрүү үзүүрт гарч ирнэ гэж яригдаж байсан. Түрүү үзүүрт гарч ирлээ ”гэв.