Цаг үеийн мэдээ

Яармагийн замд нүхэн гарц байгуулахтай холбоотойгоор замын хойд талын урсгалыг наймдугаар сарын 11-н хүртэл хаахаар төлөвлөсөн.

Тэгвэл нүхэн гарц барих ажлыг түргэвчлүүлж, хаасан замыг хугацаанаасаа тав хоногийн өмнө буюу наймдугаар сарын 6-нд нээлээ.

Харин өнөөдрөөс урд талын урсгалын хөдөлгөөнийг хязгаарлан, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна.