Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 34 км/-т Том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож, автомашины чиргүүлд 1 хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн газраас 17:37 цагт хүлээн авсан. Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км замыг туулан очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нийслэлийн Налайх дүүргийн чиглэлд 43 тн нүүрс тээвэрлэж явсан жолооч О /32 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож, зорчин явсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э /27 настай, эрэгтэй/ автомашины чиргүүлд дарагдаж нас барсан байсныг 19:09 цагт цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн.