Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга Оргихын Хангайгийн цолны мялаалга наадам өнөөдөр Ховд аймгийн төвд эхэлж байна. Наадамд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Серик, улсын харцага Н.Золбоо, Н.Батзаяа, О.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Бямба-Отгон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдахаар бүртгүүлээд байна.
Мялаалга наадмын түрүү бөх 10, үзүүр бөх нь 5 сая төгрөг гардах юм.