Цаг үеийн мэдээ

“Белград-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал дөнгөж сая хагас шигшээд Токиогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн 6 удаагийн аварга, энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Сара Хильдебрандтай хүч үзэв. Тус барилдаанд манай бөх хашир туршлагатай өрсөлдөгчөө 6:2-оор ялснаар өнгөрсөн жилийн ДАШТ-ий медалиа ихэрлүүлэх нт ойлгомжтой болж байна. 

Д.Отгонжаргал маргааш шөнө энэ жингийн лидер, “Токио-2020” олимпийн наадам, “Парис-2017”, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Японы алдарт бөх Юи Сүсакитай алтан медалийн төлөө барилдана.

Таны сурталчилгаа