Цаг үеийн мэдээ

“Белград-2022” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэй төрөл өнөөдөр өндөрлөлөө. 43 орны бүсгүйчүүд өрсөлдсөн бөгөөд манай баг 72 оноогоор 4 дүгээр байрт орж арванхоёрдугаар сарын 10-11-нд АНУ-ын Айова мужийн Коралвилл хотод болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор баталгаажууллаа. 

Эмэгтэй төрөлд Япончууд 9-үүлээ Белградад ирж 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл, бүгд медальтай 190 оноогоор багаараа тасархай тэргүүлж, АНУ 157 (3+1+2), БНХАУ 84 (0+1+2) оноогоор 2, 3 байрт оров.