Цаг үеийн мэдээ

 Монголын бүх ард түмний спортын XV их наадмын Буудлагын төрөлд Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны баг тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн амжилтыг үзүүллээ.

   Монголын бүх ард түмний XV их наадмын хүрээнд Буудлагын спортын тэмцээн энэ сарын 10-наас 15-ны өдрүүдэд "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" ТӨҮГ-ын 10 м, 25 м, 50 м-ийн тирэнд зохион байгуулагдсан юм.

   Тэмцээнд нийт 19 аймаг, 9 дүүргийн 110 гаруй тамирчид онч мэргэнээ сорьсноос, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат дасгалжуулагчтай баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. 

  Тэмцээний 10 м-ийн Хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Э.Даваахүү мөнгөн медаль, 10 м-ийн Хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд СМ Э.Хишигдэлгэр хүрэл медаль, 10 м-ийн Хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Н.Баяраа хүрэл медаль, 10 м-ийн Хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ О.Янжинлхам хүрэл медаль, 10 м-ийн Хийн гар бууны холимог багийн төрөлд ОУХМ Э.Даваахүү, Г.Хэрлэнцэцэг нар мөнгөн медаль, 10 м-ийн Хийн урт бууны холимог багийн төрөлд ОУХМ Н.Баяраа, О.Янжинлхам нар алтан медаль хүрсэн юм.

Мөн 25 м-ийн Олимпын хурдан буудлагын холимог багийн төрөлд ОУХМ Э.Даваахүү, Г.Хэрлэнцэцэг нар алтан медаль, 50 м-ийн 3 байдлаас буудах эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Н.Баяраа мөнгөн медаль, 50 м-ийн 3 байдлаас буудах эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ О.Янжинлхам мөнгөн медаль, 25 м-ийн Спорт гар бууны төрөлд ОУХМ Г.Хэрлэнцэцэг хүрэл медаль, Гар бууны хурдан буудлагын төрөлд ОУХМ Э.Даваахүү алтан медаль, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат мөнгөн медаль, 50 м-ийн Урт бууны холимог багийн төрөлд ОУХМ Н.Баяраа, О.Янжинлхам нар алтан медаль  тус тус хүртжээ.

Таны сурталчилгаа