Цаг үеийн мэдээ

Допингийн эсрэг үндэсний дүрэм бол спортын “Үндсэн хууль” гэж ойлгож болох. Үндэсний допингийн эсрэг байгууллага бүр үүнийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх ёстой бөгөөд өөрийн улсын хэмжээнд үндэсний допингийн эсрэг дүрмийг боловсруулан батлах үүрэг хүлээсэн байдаг билээ. Тэгвэл Допингийн эсрэг үндэсний дүрмийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газарт танилцуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж байна. 

Хуралд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Биеийн тамир, спортын улсын хороог төлөөлж, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, МҮОХ-г төлөөлж, О.Одбаяр, Д.Одсүрэн, Олон улсын ба үндэсний спортын арбитр Э.Золжаргал, Олон улсын болон Азийн буудлагын холбооны эмнэлэг, допингийн комиссын гишүүн Н.Цогтсайхан нар оролцож байна. 

 

Таны сурталчилгаа