Самбо бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-13-нд Кыргызстаны нийслэл Бишкекийн хотын “Газпром” аренад болно. Олон улсын самбо бөхийн холбоо (FIAS)-ноос тэмцээний дүрэм, шагналын санг зарлав. ДАШТ-д оролцох тамирчид эрэгтэй, эмэгтэй, байлдааны самбын тус бүр 7, нийт 21 жинд өрсөлдөх бөгөөд нийт шагнал сан нь 231 мянган ам.доллар.
Алтан медаль 4000, мөнгө 3000, хүрэл медальтан 2000 ам.долларын шагнал хүртэнэ. Эрэгтэй 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг, эмэгтэй 50 кг, 54 кг, 59 кг, 65 кг, 72 кг, 80 кг, +80 кг, байлдааны самбо 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг-ын жингийн ангилалд зохион байгуулагдах юм.